Жолоочоор ажиллахын давуу талыг илүү сайн мэдээрэй

  • Яагаад хамтран ажиллах хэрэгтэй вэ?
    Үйлчилгээ нь 2003 онд байгуулагдаж, жолооч болон зорчигчийн хоорондын харилцааг сайжруулахад зориулагдсан. Практик дээр бид хэрэглэгчийн чиг хандлагыг харна гэсэн үг. Бидний шийдлүүд дээр тулгуурлан тээврийн зах зээл дээр дүн шинжилгээ хийж, ажлын таатай нөхцөлийг санал болгож байна. Бид жолооч нарын хөдөлмөрийг үнэлж, үйлчилгээгээ жолооч нарын сонирхлын төлөө хөгжүүлж байгаа.
  • Яаж орлого олж эхлэх вэ?
    Эвдрэл гэмтэлгүй тээврийн хэрэгсэл болон интернеттэй ухаалаг утастай байх хэрэгтэй. Та сайт дээр хэдхэн минутад асуудалгүй анкет бөглөж болно, асуудал гарвал "Холбоо барих" гэсэн хэсгээр дамжуулж оффист хандаж болно.
  • Хамтрах ажиллах нөхцөл?
    Бид хууль болон замын хөдөлгөөний дүрэм журмыг дагаж мөрдөхийг дэмждэг. Таныг автомашинаа сайн нөхцөлд байлгахыг зөвлөж, салоны цэвэрхэн байдлыг хянаж мөн баакаа байнгийн дүүргэж байхыг зөвлөж байна. Та эелдэг, зөв зохистой байх хэрэгтэй мөн зөрчилдөөнтэй нөхцөлд ажиллах чадвартай байх хэрэгтэй. Зарим нэгээс нь урьдчилан сэргийлэх боломжтой. Жишээ нь явалтын төгсгөлд зорчигчид эд зүйлсээ мартахгүй байхыг сануулах хэрэгтэй. Ихэнх тохиох боломжтой асуудалд бэлтгэлтэй байх хэрэгтэй.
  • Жолооч ямар аппликэйшн ашиглах вэ?
    Taxsee Driver аппликэйшныг Google Play болон App Store татаж болно. Android үйлдлийн утаснууд дээр 3 сая гарна таталт хийгдсэн байдаг. Энэ нь орос компаниудын бүтээсэн жолооч нарт зориулагдсан аппликэйшнуудын дунд том амжилт. Taxsee Driver аппликэйшныг хайлтанд нэрээр нь хайх боломжтой.
  • Яаж захиалга авах вэ?
    Бүх захиалгууд аппликэйшнд харагдах дотороо хуваагдсан жагсаалтанд байралдаг. Та хот доторх эсвэл хотоос гаднах захиалгуудыг тус бүрт нь харах боломжтой. Та ойр байгаа эсвэл тодорхой цаг заасан урьдчилсан захиалгуудыг сонгож болно. Жагсаалтанд байгаа захиалганд хүсэлт илгээх хэрэгтэй. Мөн автомат тохиргоог ашиглах боломжтой. Энэ тохиолдолд урт жагсаалтыг үзэх шаардлагагүй бөгөөд тогтоосон нөхцлийн дагуу санал болгох захиалгыг хүлээн авахад хангалттай.
  • Боломжтой үедээ захиалга гүйцэтгэж болох уу?
    Тийм ээ. Зарим жолооч нарт ачаалалтай үед захиалга гүйцэтгэх нь тохиромжтой байдаг, зарим жолооч нарт шөнөөр явах нь амар байдаг. Та ажилдаа явж байх замдаа эсвэл зүгээр зам дагуу нэг захиалга аваад гүйцэтгэх боломжтой. Орлого болон амралтаа та өөрөө төлөвлөж болно. Үйлчилгээний чанар болон өөрийн аюулгүй байдлын үүднээс амарч байх нь бас чухал.
  • Захиалгын үнэ яаж тооцогддог вэ?
    Захиалгын үнэ олон төрлийн үзүүлэлтээс хамаардаг: түлшний өртөг, засварын зардал, даатгал, Тээврийн хэрэгслийн зардал. Түүнчлэн хотын бусад таксины үнэлгээ, эрэлт хэрэгцээ, өрсөлдөөн г. м. харгалзан үздэг. Үйлчилгээ бусад оролцогчдын сонирхлыг харгалзахыг эрмэлздэг.
  • Яаж орлогоо нэмэгдүүлэх вэ?
    Баярын өдрүүд болон цаг агаар муу байх үед орлогоо нэмэгдүүлээрэй. Өглөө болон оройны ачаалалтай үед мөн орлогоо нэмэгдүүлэх боломжтой. Хүмүүс такси цагт нь авахыг хүсдэг учир цагтаа ирсэн таксийг цайны мөнгөөр урамшууллах магадлалтай. Чанартай үйлчилгээ үзүүлж, эерэг үнэлгээ авч, захиалга хуваарилалтанд эхний эгнээнд жагсаарай. Мөн автомашин дээрээ компаний рекламын наалт наалгасан жолооч захиалга хуваарилалтанд давуу эрх эдлэх болно.