Бидний зорилго - жолооч ба үйлчлүүлэгчдийн харилцааг байнга сайжруулах, хүмүүсийг зорьсон газартаа саадгүй хүрэхэд туслах.

Бид 2003 оноос эхлэн такси захиалгын үйлчилгээг илүү орчин үеийн, хүртээмжтэй, аюулгүй болгох үйлчилгээний инновацийн технологийг үүсгэж хэрэгжүүлж байна. Том хотууд болон орон нутгийн хотуудын өөр өөрийн онцлогуудыг тооцсоны үндсэн дээр, бид зорчигч, үйлчлүүлэгчдэд өөртөө тухтай дурын аргаар такси дуудах, жолооч нарт зорчигч хайх, тээвэрлэх ажиллагааг оновчтой болгосноор сул гүйлт, хоосон явалтыг багасгах боломж олгодог.

Компанийн түүх Уралын бяцхан хот Шадринскт таксны жижиг үйлчилгээгээр эхэлсэн. Компанийг үйлдвэрлэлийн технологийн ажиллагааны автоматжуулалтын мэргэжил бүхий, Курган хотоос гаралтай залуу инженерүүд үүсгэн байгуулжээ.

Анх үүсгэн байгуулагчид нь урьж ажиллуулсан жолооч нарын хамт хувийн автомашинуудаараа такси үйлчилгээг эхлүүлжээ.

Тэд захиалгын ажиллагааг аль болохоор автоматжуулж, таксины үйлчилгээг олонд хүртээлтэй болгохыг зорьсон байна.

Компаний үйл ажиллагааг тогтмол боловсронгуй болгох үйл явц нь үүсгэн байгуулагчдыг ажлын хэлбэрээрээ хуваарьт ороход хүргэсэн. Нэг хэсэг нь үйлчлэгчидтэй харилцах орчин үеийн төв барьж байгуулах, операторуудыг сургах, нөгөө хэсэг нь програмын бүтээгдэхүүнийг боловсруулах, техникийн дэмжлэг үзүүлэх, гурав дахь хэсэг нь үйлчлүүлэгчид, тээвэрлэгчдийг татан оролцуулах арга хэмжээ зохион байгуулах, дөрөв дэхь хэсэг нь тээврийн үйлчилгээг зохион байгуулах зэргээр хүн бүр өөрийнхөө ажлыг гүйцэтгэх болжээ. Одоо үйлчилгээний ажлыг хамгийн олон чиглэлийн салбарын мэдлэг бүхий мэргэжилтнүүдийн баг зохион байгуулж ажиллаж байна.

Эхний 6 жилд дөрвөн хотод үйл ажиллагаагаа зохион байгуулж, үр ашигтай бизнес ажиллагааг зүгшрүүлэн, харилцан ашигтай хамтын ажиллагааг хэрэгжүүлж чадсанаар компанийг цаашид хөгжүүлэх боломж олгосон юм. Ингэснээр 2009 онд 6 хотод, 2010 онд 17 хотод салбараа нээсэн бөгөөд дараагийн өсөлт нь жилд 22 хотын хэмжээнд хүрсэн!

Хот бүрд бид өрсөлдөөнийг ихэсгэж, жолооч нарыг ажилтай болгон, татварын орлогыг нэмэгдүүлж хүн амын тав тухтай байдал болон эдийн засгийн хөгжилд нь зохих нэмэр оруулдаг.

Бидний хүсэл тэмүүлэл, туршлагын хүчээр үйлчилгээ маань амжилттай явагдах үндэс болсон бизнесийг уян хатан удирдахад шаардлагатай нарийн дүн шинжилгээ гүйцэтгэх, хүчирхэг програм хангамжийн цогцыг боловсруулан бий болгож чадсанаараа бид бахархдаг. Бидний шаардлагын үндсэн дээр мэргэжлийн операторуудыг сургах системийг боловсруулан хэрэгжүүлсэн. Одоо бүтэн хоногийн түрш утсаар, манай сайтаар болон “Максим-такси захиалга” аппликэйшнээр дамжуулан ирж байгаа олон тооны захиалгуудыг Оросын холбооны улсдаа томд тооцогдох зорчигч болон ачаа тээврийн захиалгыг хүлээн авч боловсруулах үйлчлүүлэгчтэй харилцах төв хүлээн авч байна. Энэ төв нь мөн “Taxsee driver” аппликэйшнээр дамжин захиалгын дагуу ажиллаж байгаа жолооч нарт үйлчилдэг.

2014 оноос бид хилийн чанадад үйл ажиллагаагаа эхлүүлж Украин, Казахтан, Грузин, Болгар, Тажикстан, Белорус, Азербайжан, Итали улсуудад салбаруудаа нээсэн. Олон улсын хэмжээний компани болж өргөжсөн.

Бид үйлчлүүлэгчид маань дэлхийн аль ч өнцөг буланд, янз бүрийн улс орон, хотуудад “Максим” үйлчилгээг хүлээн авах боломж бүхий дэлхийн хэмжээний брэнд болгохоор тэмүүлж байна.

Бидэнд дэлхийн шилдэгүүдтэй эн зэрэгцэх бизнес, технологийг бий болгож байгаа маань их тааламжтай байдаг, бид үүгээрээ бахархдаг.

Урагшаа!